Дессерт - June 2, 2019

Шоколадтай десерт хийх 7 төрлийн жор

Шоколадтай десерт хийх 7 төрлийн жор 8

Цөцгийтэй бяслагтай брауни

Шоколадтай десерт хийх 7 төрлийн жор 9

Орц:

Хар шоколад – 200 г

Цөцгийн тос – 200 г

Сахар – 200 г

Өндөг – 5 ш

Гурил – 110 г

Цөцгийт бяслаг/cream cheese – 500 г

Хөөлгөгч – 1 ц.х

Хийх арга: Томхон саванд ус буцалгана. Цөцгийн тос, шоколадаа хувааж халуунд тэсвэртэй саванд хийж ус буцалж буй савандаа хийж сайтар хольсоор тараг шиг болтол нь хайлуулна. Хайлуулаад хөргөнө. Өөр саванд 3 өндөг, 130 грамм сахар хийж хутгаад дээрээс нь хайлуулсан шоколадаа нэмж холино. Хөөлгөгчтэй хольсон гурилаа хийж зуураарай. Өөр бас нэг саванд цөцгийт бяслаг, 2 өндөг, 70 грамм сахараа хийж хутгана. Брауни хийх хэвний ёроолыг тослох эсвэл бор хүнсний цаас дэвсэнэ. Шоколадтай гурилын зуурмагаа хийнэ, хэдэн хоолны халбага зуурмаг үлдээнэ. Гурил дээрээ бяслагтай зуурмагаа хийж жигд тараагаад үлдсэн шоколадтай гурилын зуурмагаа хийнэ. 180 хэмд 30-40 минут шарах шүүгээнд болгоно.

Лава-кейк

Шоколадтай десерт хийх 7 төрлийн жор 10

Орц:

Хар шоколад – 115 г

Цөцгийн тос – 115 г

Өндөг – 2ш

Сахар – 1/3 стакан

Гурил – ¼ стакан

Хийх арга: Халуун усны ууран дээр шоколадаа хайлуулна. Өндөг, сахараа миксерднэ. Шоколад дээрээ цөцгийн тосоо нэмж сайтар холиод өндөгтэйгөө нийлүүлж миксердээрэй. Гурилаа нэмж дахин миксердэнэ. 180 хэмийн шарах шүүгээнд 10-15 минут болгоно. Цөцгий эсвэл сахарны нунтгаар чимж иднэ.

Шоколадтай жигнэмэг

Шоколадтай десерт хийх 7 төрлийн жор 11

Орц:

Хар шоколад – 120 г

Цөцгийн тос – 25 г

Гурил – 30 г

Хөөлгөгч – ½ ц.х

Давс -1/4 ц.х

Сахар – 75 г

Өндөг – 1 ш

Самар – 25 г

Хийх арга: 100 грамм шоколад болон цөцгийн тосоо хайлуулаад хөргөнө. Гурилтайгаа давс, хөөлгөгчөө холиод хэсэг амраана. Өндөг, сахараа хөөсөртөл нь холиод дээрээс нь хайлуулсан шоколад, самраа хийнэ. Мөн 20 г орчим хугалсан шоколад нэмж сайтар холино. Гурилаа хийж сайтар хутгана. Гурилын зуурмагаа 10-15 минут орчим амраах хооронд шарах шүүгээгээ 175 хэм хүртэл халаана. Хоолны халбагаар зуурмагаа шарах шүүгээний хавтан дээр тараан тавьж 8-10 минут шарах шүүгээнд болгоно.

Зөвлөмж: жигнэмэг хооронд зай үлдээж тавиарай, жигнэмэг болох явцад тодорхой хэмжээгээр өснө.

Какаотой америк панкейк

Шоколадтай десерт хийх 7 төрлийн жор 12

Орц:

Сахар – 3 х.х

Өндөг – 2 ш

Давс – 1 ц.х

Сүү – 2 стакан

Гурил – 2 стакан

Гашууныг нь арилгасан сод – 1 ц.х

Нунтаг какао – 2 х.х

Ургамлын тос – ¼ стакан

Хийх арга: Өндөг, сахараа хөөсөртөл нь хутгана. Стакан сүүгээ нэмж сайтар хутгана, бага багаар гурилаа нэмж миксерээр бүхэл гурилгүй болтол нь хутгана. Дараагийн хэсэг гурилаа мөн адил зуурна. Зуурмагаа хоёр хэсэгт хуваагаад нэг хэсэгт нь какао нэмнэ. Хоёр зуурмагтаа хоёуланд нь ургамлын тос хийнэ. Шоколадтай болон энгийн панкейк болно гэсэн үг. Зуурмагаа хуваахгүй бүгдээр нь шоколадтай панкейк хийхийг хүсвэл 2 хоолны халбага какао биш 3-4 хоолны халбага какао хийнэ. Гашууныг нь арилгасан сод хийж сайтар хутгаад зуурмагийг 5-10 минут амраана. Энэ хооронд хайруулын тавгаа халаана. Панкейкийг тосгүйгээр шарна. Панкейкт нүх гарч хагарч эхлэхэд болж байна гэж үзээд эргүүлж 20 секунд орчим шарна.

Халуун шоколад

Шоколадтай десерт хийх 7 төрлийн жор 13

Орц:

Ус – 1/3 стакан

Хар шоколад 70%-50 г

Цинамон – 1 ш

Сүү – 1 стакан

Крем/эсвэл зайрмаг байж болно – 3 х.х

Нунтаг какао

Жүржийн хальс

Чимэх зориулттай үрсэн шоколад

Хийх арга: Ус, шоколад, цинамоноо саванд хийж шоколад хайлтал халаана. Сүүгээ хийгээд дөнгөж хөөрүүлнэ.

Зөвлөмж: Халуунаар нь уувал илүү амттай. Дээр нь крем, нунтаг какао, үрсэн шоколад, савхан цинамоноор чимнэ.

Шоколадтай чизкейк

Шоколадтай десерт хийх 7 төрлийн жор 14

Орц:

Цөцгийн тос – 2 х.х

Цөцгийт бяслаг/cream cheese – 220 г

Сахар – 1 стакан

Гурил – 2 х.х

Ванил – 2 х.х

Өндөг – 4

Гашуун шоколад – 220 г

Шоколадтай жигнэмэг – 1,5 стакан

Сахарны нунтаг

Хийх арга: Шарах шүүгээг 160 хэм хүртэл халаана. Тасалгааны хэмд байгаа цөцгийн тостой шоколадтай жигнэмгээ хувааж холино. Пирог хийх хэвнийхээ ёроолд жигнэмэгтэй зуурмагаа тарааж тавина. Суурийг 10 минут орчим шарах шүүгээнд болгоно. Цөцгийт бяслагийг сахар, гурил, ванилийн сахартай хольж миксерээр холино. Богино долгионы зуух эсвэл халуун усны ууранд шоколадаа хайлуулаад дээрээс нь өндгөө хийж миксерээр холино. Зуурмагаа болгосон суурь дээр хийж 55-60 минут шарах шүүгээнд шарна. Чизкейкний захыг хэвнээс салгаад хөргөгчид 4 цаг орчим байлгана. Шоколадны сироп, сахарны нунтгаар чимнэ.

Какаогоор хийсэн шоколадтай маффин

Шоколадтай десерт хийх 7 төрлийн жор 15

Орц:

Өндөг – 1 ш

Сүү – 150 мл

Гурил – 175 г

Сахар – 100 г

Цөцгийн тос – 60 мл

Хөөлгөгч – 10 г

Какао – 45 г

Давс – 2 г

Хийх арга: Өндгөө сайтар хутгаж байгаад цөцгийн тос нэмнэ. Гурил, сахар, какао, хөөлгөгч, давсаа холино. Өндөгний зуурмаг дээр гурилаа хийж хутгана. Сүүгээ хийж сайтар холино. Маффины хэвэнд гурилаа хуваан хийгээд 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20-25 минут болгоно.

Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ  амтархан зооглоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Орц: 1. Тахианы цээж мах-500гр 2. Өндөг – 2 ш 3. Гурил-200гр Амтлагч: 1. Чихрийн сироп-350…