Үнэн тасархай Калбижим хийх арга юу вэ?

Үнэн тасархай Калбижим хийх арга юу вэ? 1

Гэрийн эзэгтэйн жороор хийсэн маш хялбар аргаар, гар доорх материал ашиглан хийдэг хоолыг та бүхэнд сонирхуулж байна. Та бүхэн оройн хоол ,баярын ширээ болон тэмдэглэлт өдрүүдээр энэхүү хоолоор хайртай хүмүүсээ дайлаарай.

Калбижим

Орц:
1. Үхрийн хавирга-500 гр
2. Цагаан манжин-300 гр
3. Лууван -200 гр
4. Сармис-3 хумс
5. Сонгино-1 ш

Амтлагч:
1. Солонгос чихэрлэг үхрийн
махны соус- 3х/х
2. Сой соус- 2х/х
3. Дашида-1х/х
4. Сахар-2х/х
5. Давс- Тал хоолны халбага

Хийх арга:

Жижиглэн хуваасан үхрийн хавиргаа нэг цаг зөөлөн гал дээр чанана. Ингэхдээ удаан буцлаад ирэхлээр хөөсөрдөг болохоор хөөсийг нь авах хэрэгтэй. Махаа чанасныхаа дараа усаа нэлээн хасаад дээр нь махтайгаа хачирлах зүйлсээ өөрсдөө сонгоно. Би цагаан манжин, лууван сонгосон байгаа. Эдгээр орцнууд маань таргалуулахгүй илүү шим тэжээлтэй байдаг. Та нар төмс болон өөрсдийн хүссэн орцоо дөрвөлжин том хэрчээд нэмэж хийж бас болно. Эхлээд дөрвөлжин хэрчсэн цагаан манжингаа махан дээрээ хийж өгөөд 30-н минут буцалгана. Дараа нь луувангаа хийгээд дээрээс нь амтлагчуудаа холин ширгэтэл нь буцалгана. Болох дөхөөд ирэхдээ бараг шөлгүй болсон байх ёстойг анхаараарай. Ингээд үхрийн махан калбижим бэлэн болно. Энэхүү хоол нь амлагчиндаа бүх учир нь байдаг харин хийх процесс маш амархан байгаа. Та бүхэнд амжилт хүсэе.

FB/page: Амтат хоолны жор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Шорлогны мах амтлах ТОП 20 шалгарсан жор

Ямар төрлийн махыг ямархуу амтат сүмсээр хэрхэн амтлаж салахын аргагүй амттай шорлог хийж …