Хийхэд амархан амт гэж үнэн тасархай

Хийхэд амархан амт гэж үнэн тасархай 1

Шарсан гахайн мах

Орц:

  • Гахайн мах- 1 кг
  • Жүржийн шүүс- 1/4 аяга
  • Зөгийн бал- 1 халбага
  • Гич- 1 халбага
  • Нимбэгний шүүс- 1 халбага
  • Сармис- 2 хумс
  • Нунтаг халуун чинжүү- 2 халбага
  • Хар перец- 1 халбага

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ 375 хэмд халаагаарай. Жүржийн шүүс, зөгийн бал, гич, нимбэгний шүүс, сармис, нунтаг халуун чинжүү, хар перец зэргээ нэгтгэн зөөлөн гал дээр 10 минут байлгаарай. Дараа нь үүгээрээ махаа амталж, 30 минут орчим тусгай уутанд хийж амраана. Товлосон цаг болмогц тослож бэлтгэсэн шарах шүүгээний тавцан дээрээ махаа тавьж 25 минут жигнэж, шараарай. Ингээд ерөнхийдөө таны хоол бэлэн болох төдийгүй махаа гаргаад нимгэн хэрчиж, дуртай салат, хачир, будаатай хольж идэх боломжтой.

Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ  амтархан зооглоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Орц: 1. Тахианы цээж мах-500гр 2. Өндөг – 2 ш 3. Гурил-200гр Амтлагч: 1. Чихрийн сироп-350…