Зүгээр л аманд ороод хайлж урсана

Зүгээр л аманд ороод хайлж урсана 2
Орц: 
Тахианы арьсгүй, ясгүй дөрвөн цээж
Дөрвөн зүсэм бяслаг
Нимгэн хэрчсэн дөрвөн хиам
Хутгасан өндөг нэг
Талхны үйрмэг нэг аяга
Хоолны дөрвөн халбага цөцгийн тос
Зүгээр л аманд ороод хайлж урсана 3
Хийх заавар: 
Тахианы цээж махаа сайтар давтана. Хоёр талд нь давс, перецийг хүссэн хэмжээгээрээ цацаж өгнө. Давтсан махан дээрээ нэг зүсэм хиам, зүсэм бяслаг тавиад ороож, шаардлагатай бол шүдний чигчлүүрээр тогтооно. Бэлтгэсэн ороомгоо тус бүрийг гуриланд өнхрүүлж илүүдлийг нь сэгсрээд, өндгөнд дүрнэ. Дараа нь талхны үйрмэгэнд өнхрүүлж задгай талыг нь доош нь харуулан шарах шүүгээнд цөцгийн тосоор тосолсон тавиур дээр тавина. 350 хэмд 35 орчим минут шарна. Ороомгийг гаргаж тавган дээр тавьсныхаа дараа дуртай соусаараа амталж болно. Шаржигнасан ороомгийг хазахад таны аманд жигнэгдсэн хиам, тахиа, хайлсан бяслагны амт уусах болно.
Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ  амтархан зооглоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Орц: 1. Тахианы цээж мах-500гр 2. Өндөг – 2 ш 3. Гурил-200гр Амтлагч: 1. Чихрийн сироп-350…