Өвөрмөц бөгөөд салахын аргагүй амттай пивонд шарсан тахиа

Өвөрмөц бөгөөд салахын аргагүй амттай пивонд шарсан тахиа 1

ПИВООР АМТАЛЖ ШАРСАН БҮТЭН ТАХИА
ОРЦ:
Бүтэн тахиан мах – 1 ширхэг
Шар айраг – 0,5 литр
Цөцгий – 2 халбага
Хар перец – амталгаагаар
Давс – амталгаагаар
Сармис – 4 ширхэг
ХИЙХ АРГА:
Бүтэн тахиаг маш олон аргаар амтлаж шарах жорууд байдаг. Энэ удаад шар айргаар /пиво/ хэрхэн бүтэн тахиаг амталж шарах жорыг хүргэж байна. Өвөрмөц бөгөөд салахын аргагүй амттай шүү. Учир нь шар айрагны газ буюу хүчил нь ууршиж тахиан маханд шингэхдээ зөөллөж, сайхан амттай болгодог байна. Бүтэн тахиан махыг угааж арчиж цэвэрлээд шарахад бэлэн болгоно. Жижиг аяганд цөцгийг хийж дээрээс нь давс, хар перец, жижиглэн татсан сармисыг хийж сайтар хольж хутгана. Стандарт хэмжээтэй варианы шилэнд шар айргийг дүүргэж хийгээд шарах шүүгээний хавтан дээр голлуулан тавина. Шар айраг нь цэнгийн болон хар пиво байсан ч болно. Ингээд алхам 1 дээр бэлтгэсэн амтлагчаараа тахиан махыг гадна талаас нь сайтар амтлаж түрхэнэ. Тахианы далавчны дотор хэсгийг хүртэл үлдээлгүй сайтар нялж амтлана. Үүний дараа бүтэн тахиан махыг нүхтэй хэсгээр нь варианы шилтэй пивон дээр байрлуулна. Ингэхдээ шилний амсарт тохируулан нүхийг томруулж байгаад гүнзгий хийж тогтоож өгнө. Шарах шүүгээний хавтан дээр 400-500мл ус хийнэ. Энэ нь шар айрагыг шилний гаднаас буцалгана. Ингээд 190-200С хэмийн шарах шүүгээнд хийж 1цаг 10-20 минут болгоно. Гэхдээ айл бүрийн шарах шүүгээ харилцан адилгүй тул сайтар ажиглаж болгоорой. Тахиан мах гадна талаасаа бор шаргал өнгөр тогтож сэрээ, хутгаар хатгахад зөөлөрч үйрч унах шахаж байвал болсон гэсэн үг.

Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ  амтархан зооглоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Орц: 1. Тахианы цээж мах-500гр 2. Өндөг – 2 ш 3. Гурил-200гр Амтлагч: 1. Чихрийн сироп-350…