Цагаан хоол - May 26, 2019

Махгүйгээр цуйван хийх

Махгүйгээр цуйван хийх 1

Ногоотой цуйван

Орц:
гурил- 200гр
амтат чинжүү- 150гр
хар мөөг – 50гр
лууван гэх мэт өөрийн дуртай ногоогоо хийж болно.
шар буурцагны мах -50гр
ургамлын тос- 50гр

Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүмс)

Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж цуйван хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан хийхэд л болно. Zөвхөн махний оронд шар буурцгийг ашиглана. шар буурцагны махаа усанд 10мин хийж дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар зайлж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж амтална.
Гурилаа бүлээн усанд зуурна. гурилаа элдээд ургамлын тос түрхээд 20мин жигнэнэ. хөрсний дараа гурилаа нарийн хэрчинэ. ногоогоо (лууван өөрийн дуртай ногоо) нарийн хөндлөн хэрчиж бэлдэнэ. Ногоогоо жигнэх буюу усанд чанаж бэлдэнэ/заавал жигнэхгүйгээр цуйван яаж хийнэ иэр аргаараа хийж болно шүү/

Хийх арга:
Хайруулын тавгандаа ургамлын тосоо хийж халаагаад сонгиноо хийж шарна. амталсан буурцагны махаа хийж хуурна. дээр нь ногоонуудаа хийж хуурахдаа жан дусааж өгнө. Жигнээд хэрчсэн гурилаа бага зэрэг амтлагчтай хийж таглаад галыг багасгаж 2-3 мин болгоод холиход амтат цуйван бэлэн болно.

Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ  амтархан зооглоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Орц: 1. Тахианы цээж мах-500гр 2. Өндөг – 2 ш 3. Гурил-200гр Амтлагч: 1. Чихрийн сироп-350…