ШОТЛАНД МАЯГААР ШАРЖ БОЛГОСОН ӨНДӨГ БУЮУ ЗРАЗЫГ ЯАЖ ХИЙХ ВЭ

ШОТЛАНД МАЯГААР ШАРЖ БОЛГОСОН ӨНДӨГ БУЮУ ЗРАЗЫГ ЯАЖ ХИЙХ ВЭ 1

Амралтын өдөрт зориулан хийхэд  хялбархан хирнээ идэхэд амттай “Шотланд маягаар болгосон өндөг буюу Зраз”-ны жорыг хүргэж байна.

Орц:
Өндөг                                                     7ш
Үxрийн татсан маx                       300гр
Гаxайн татсан маx                         300гр
Базилик /xатаасан/    1 цайны xалбага
Ургамлын тос                              800мл
Үрж жижиглэсэн задь / nutmeg-мускатныи ореx/  1/2 цайны xалбага Давс  орно.

Хийх арга:

-Эхлээд 6ш өндөгөө 4-5 минут орчим чанаж болгоно.
-Үүний дараа гахайн махаа жижиглэж, түүн дээр 1 ш түүхий өндөг хийж сайтар хутгана. Үүн дээр базилик, самар, давсаа хийгээд базаж барьцалдуулах хэрэгтэй. Өөрийн дуртай амтлагчаа нэмж хийсэн ч болно.
-Дараа нь базаж бэлтгэсэн махаа зургаан тэнцүү хувааж чанаж болгосон өндөгний гадуур бүрж өгнө. Махаа задрахгүй болгож эвэнд оруулна.
-Үүнийхээ дараа хайруулын тавганд ургалмын тосоо хийж халаагаад бэлдэцээ шарж болгох юм. Тосоо дунд зэрэг халаах хэрэгтэй. Хэт халвал түлэгдэж болзошгүй юм.
-Дараа нь шарж болгосон бүтээгдэхүүнээ аваад хуруу зузаантайгаар хэрчиж/өөрийн хүссэнээр хэрчих/, өргөст хэмх, улаан лооль, цагаан будаа, талх зэрэг өөрийн дуртай хачираар амталж идэх боломжтой юм.

Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотныхоо хүмүүстэй амтархан зооглоорой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Орц: 1. Тахианы цээж мах-500гр 2. Өндөг – 2 ш 3. Гурил-200гр Амтлагч: 1. Чихрийн сироп-350…