Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах 1

Орц:
1. Тахианы цээж мах-500гр
2. Өндөг – 2 ш
3. Гурил-200гр

Амтлагч:
1. Чихрийн сироп-350гр
2. Гүжүжан -2-н хоолны халбага
3. Кетчуп-100гр
4. Тахайны хуурай амтлагч-2х/х
5. Сармис-8н хумс
6. Гүнжидийн үр -10 гр
7. Давс -1 х/ халбага

Хоол хийх арга: 
1. Эхлээд тахиан махаа хурууны хэмжээтэй хэрчээд усанд 7-10 минут бага зэрэг давс хийж чанана. Болсон тахианы махаа шүүж гаргаад тавина.
2. Соусаа бэлдэнэ. Соусыг хөргөх учраас түрүүлж бэлдэж байгаа юм. Чихрийн сиропыг
гр хийж буцалгана. Дээрээс нь кетчуп, гүжүжан хийгээд –н минут өтгөртөл нь буцалгана. Дараа нь сармисыг жижиглэж хэрчээд хийж 2 минут хутгана. Болсон соусаа өөрөөний темпертурт тавьж хөргөнө.
3. Зуурмагаа бэлдэх: 2 өндөг хагалж хийж хутгаад дээрээс нь 100 гр ус хийж сайтар хутгана. Дээрээс нь гурилаа өтгөн болтол нь хийж хутгана. Зуурмаган дээрээ тахианы хурай амтлагч 1 том халбагаар, чимх давс хийж хутгана.
4. Шүүж гаргасан тахианы махаа зуурмагандаа хийгээд сайтар халаасан тосонд хйиж шарна. Бэлэн болсон тахианы махаа соусандаа хийж хутгаад таваглана. Тавагласан хоолон дээрээ гүнжидийн үр эсвэл ногоон сонгино цацаад өнгө нэмээрэй. Ингээд хоол бэлэн боллоо.

Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ  амтархан зооглоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

МОНГОЛ ХҮНД ТОХИРСОН ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ 10 ЦЭС

Ихэнх хүмүүс амжихгүй, жингээ барьж байгаа гэх шалтгаанаар өглөөний цайгаа уудаггүй. Гэтэл…