Салат - May 26, 2019

Коллаген магни агуулсан салат

Коллаген магни агуулсан салат 1
Үхрийн гүзээний салат

Гүзээ бол малын угтвар ходоод ач тус ихтэй гүзээнд коллаген уураг хамгийн их агуулагддаг. коллаген нь хүний биед 85%-95% шимэгддэг үлдсэн 5-10% нь хорт бодис хийг өөртөө шингээдэг хүний биеийг хоргүйжүүлэх үүрэгтэй

Орц:
-Үхрийн гүзээ /хоньны гүзээ/
-Ногоон огурцы эсвэл дарсан огурцы
-Лууван
-Улаан сонгино эсвэл ногоон сонгино
-Гүнжидийн тос
-Гүнжидийн үр
-Соя соус
-Нунтаг хар перец
Хийх арга:
Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчинд 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод, хөргөөд, нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.
Огурцы, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод соя соус, перец, гүнжидийн тосоор (маш бага ордог) амталж сайтар хутгаад гүнжидийн үр цацна. Хүсвэл хар перецний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.
Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотныхоо хүмүүстэй амтархан зооглоорой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Орц: 1. Тахианы цээж мах-500гр 2. Өндөг – 2 ш 3. Гурил-200гр Амтлагч: 1. Чихрийн сироп-350…