Дессерт - June 2, 2019

Ямар ч элсэн чихэргүй, гэхдээ маш амттай 5төрлийн жимсний чанамал хэрхэн чанах вэ?

Ямар ч элсэн чихэргүй, гэхдээ маш амттай 5төрлийн жимсний чанамал хэрхэн чанах вэ? 6

Сахаргүй жимсний чанамал

Ийм төрлийн жимсний чанамал хийхэд амархан бөгөөд их цаг ч шаардахгүй, хамгийн гол нь хэдхэн дүрэм л баримтлах ёстой юм. Сахаргүй жимсний чанамал хийхэд хэд хэдэн аргууд байдаг, гэхдээ бэлэн чанамлаа хадгалах горим адилхан буюу дээд зэргээр ариутгасан шилэн саванд хийнэ. Сахаргүйгээр ямар жимсний чанамал хийж болох вэ? Үнэн хэрэгтээ, ямар ч жимсээр хийж болно. Танд хэд хэдэн аргуудыг танилцуулья.

1. Гүзээлзгэнийн чанамал

Ямар ч элсэн чихэргүй, гэхдээ маш амттай 5төрлийн жимсний чанамал хэрхэн чанах вэ? 7

Жимсгэний улиралд маш их хэмжээний бөөрөлзгөнө түүж бэлдээд бүтэн өвөлжингөө өөрийгөө эрхлүүлж болох юм. Бэлдэх амархан. Жимсгэнийг сайтар угаана, навчийг нь авч цэвэрлээд цаасан алчууранд арчиж хатаана. Жимсгэнээ саванд хийгээд хэсэг байлгахад шүүс нь ялгарч эхэлдэг, тэр үед нь гал дээр тавиарай. Буцалгаад галаа унтраана. Чанамлаа 20 минутын турш ариутгасан шилэн саванд хийгээд сайтар таглана. Тагтай шилэн саваа доош нь харуулж тавиад чанамлыг хөргөнө. Дараа нь харанхуй, сэрүүн газар тавьж хадгалаарай. Ийм чанамал шарвин, нарийн боовны шанз зэрэгт гайхалтай тохирно.

  2. Хар чавганы чанамал

Ямар ч элсэн чихэргүй, гэхдээ маш амттай 5төрлийн жимсний чанамал хэрхэн чанах вэ? 8

Чанамал хийхэд танд шүүс нь гоожсон бүрэн болсон хар чавга хэрэгтэй, бага зэрэг хэт болсон бол бүр ч догь хэрэг. Хар чавгаа сайтар угаагаад ясыг нь салгаж авч том саванд хийнэ. Жимс шүүсээ өгтөл зөөлөн галаар чанахдаа үе үе хутгаж байх  хэрэгтэй. Энэ хугацаанд өтгөн повидло болох – халбага зоогдож байвал болсон гэж үзээрэй. Зүгээр ч нэг өтгөрөхгүй ээ, хэд хэдэн арга барилаар чанана. Эхлээд чанамлыг 1 цаг орчим буцалгаад дараа нь 8-9 цаг хөргөнө. Дараа нь дахиад нэг цаг буцалгаад 8-9 цаг завсарлана. Энэ мэт байдлаар 5 удаа буцалгана. Өтгөн чанамал савны хананаас амархан салж байвал повидло бэлэн боллоо гэж үзнэ. Чанамал халуун байхад нь шилэн савандаа хийгээд хөргөнө. Тэр дор нь таглах шаардлагагүй. Хөрсөн чанамал дээд хэсгээрээ бага зэрэг хатаж хамгаалалт болдог юм. Одоо шилэн сав дээрээ пергамент цаас тавьж таглаад хөргөгчинд хадгална. Ямар ч сахаргүй.

3. Интоорын чанамал

Ямар ч элсэн чихэргүй, гэхдээ маш амттай 5төрлийн жимсний чанамал хэрхэн чанах вэ? 9

Интоорын чанамал хийхэд танд хоёр ч сав хэрэгтэй болно, хамгийн гол нь бүрэн болсон жимс сонгоорой. Уг чанамалыг бид ууран дээр болгоно. Нэг савандаа дунд хэмжээнд хүртэл ус хийнэ. Хоёр дахь саванд ясыг нь авсан интоороо хийгээд устай савандаа тавиарай. Хагас цаг орчим хүчтэй буцалгаад дараа нь галаа багасгана. Зөөлөн гал дээр гурван цаг орчим буцалгана. Дараа нь чанамлаа хөргөөд шилэн савнуудад тасалж хийнэ. Таглаж эсвэл пергамент цаас ч тавьж болно. Хөргөгчинд хадгалаарай.

  4. Бөөрөлзгөнийн чанамал

Ямар ч элсэн чихэргүй, гэхдээ маш амттай 5төрлийн жимсний чанамал хэрхэн чанах вэ? 10

Уг чанамлыг бэлдэхэд танд эмальдсан сав (бидний хэлж сурснаар паалантай сав) хэрэгтэй. Савны ёроолд хэдэн давхар марль дэлгэж тавина. Ариутгасан хуурай шилэн саванд жимсгэнээ хийгээд сайтар таглаарай. Бөөрөлзгөнөд өөрийн гэсэн онцгой шинж байдаг: чанамал хийхээс өмнө жимсгэнийг угаах шаардлагагүй. Ингээд бөөрөлзгөнөтэй шилэн саваа хувиндаа хийгээд бага зэргийн ус хийж зөөлөн гал дээр чанана. Ус буцалж байх үед жимсгэнэ шүүсээ ялгаруулдаг. Шүүсний хэмжээ аажим багасдаг тул дээрээс нь жимсгэнэ нэмж хийгээд л байна. Жимсгэнийн шүүс шилэн савыг дүүртэл нэмнэ. Ойролцоогоор 1 цаг буцалгах байх. Дараа нь шилэн саваа таглаад доош нь харуулж тавиарай. Хөргөгчинд хадгална.

5. Алимыг үхрийн нүдний шүүсэнд

Ямар ч элсэн чихэргүй, гэхдээ маш амттай 5төрлийн жимсний чанамал хэрхэн чанах вэ? 11

Жирийн нэг чанамал болохгүй, хамгийн амттай бас шим тэжээл ихтэй. Чанамлыг бэлдэхэд танд нэг килограмм алим бас үхрийн нүд хэрэгтэй. Эхлээд жимсгэнээ бэлдэнэ. Элдэв хогийг нь сайтар цэвэрлээд угааж саванд хийнэ, багахан ус нэмээрэй. Гал дээр тавьж жимсгэнэ нялцгай болтол нь буцалгана. Жимсгэнийн шүүсийг шүүрээр шүүж шилэн савнуудыг дунд хүртэл хийж тавина. Одоо алимаа гол, ясыг нь цэвэрлээд нимгэн хэрчинэ. Үхрийн нүдний шүүстэй шилэн савандаа алимаа хийгээд 30 минут орчим ариутгаад тагийг нь таглана. Ингээд л амттан бэлэн.  Жимсгэнэд амин дэм, эрдэс бодис ихтэй тул эрүүл мэндэд тустай, бас калори багатай.

Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ  амтархан зооглоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Орц: 1. Тахианы цээж мах-500гр 2. Өндөг – 2 ш 3. Гурил-200гр Амтлагч: 1. Чихрийн сироп-350…