Борцтой хуушуур

Борцтой хуушуур 1

Борцтой хуушуур

Орц:

Гурил – 500гр

Борц – 250гр

Сүүлний өөх өөрийн идэх хэмжээгээр

Ногоон сонгино

Аарц – 3 хоолны халбага

Дарсан хөмүүл – 2 хоолны халбага

Давс амталгаагаар

Хийх арга:

Гурилаа бүлээн усаар зуураад амраана. Борцоо нүдэлж жижиглэнэ /бүлээн усанд хийж дэвтээвэл илүү зөөлөн болно/ Сүүлний өөх ногоон сонгиноо жижиг татаад борцтойгоо бүх орцоо холиод амтална. Аарц нь борцоо зөөллөж арзайлгахгүй гэхдээ аарц хийхгүй байсан ч болно тэгвэл бага зэрэг төмс хийж болно За ингээд хуушуураа чимхээд хайраад бэлэн боллоо доо

Та өөрийн хийсэн сайхан хоолоо хайртай дотны хүмүүстэйгээ  амтархан зооглоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Чихэрлэг, халуун ногоотой тахианы мах

Орц: 1. Тахианы цээж мах-500гр 2. Өндөг – 2 ш 3. Гурил-200гр Амтлагч: 1. Чихрийн сироп-350…